Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН ИХ ХУРЛЫН 1996 ОНЫ 17 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 1996 ОНЫ 17 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2000 оны 5 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 40



Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1."Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах тухай" Улсын Их Хурлын 1996 оны 17 дугаар тогтооолоор батлагдсан хавсралтын Говь-Алтай аймгийн 12 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн харьяаллын "1,3 дугаар баг," гэсний дараа "Рашаант баг,", 13 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн харьяаллын "2,4 дүгээр баг," гэсний дараа "Наран баг,", Орхон аймгийн 55 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн харьяаллын "Согоот," гэсний дараа "Рашаант, Дэнж,", 56 дугаар тойргийн нутаг дэвсгэрийн харьяаллын "Хүрэнбулаг" гэсний дараа ",Малчин" гэж тус тус нэмсүгэй.


2.Энэ тогтоолыг 2000 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ