A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 1995 ОНЫ 41 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 13

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэл тогтоох тухай Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын З-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан хавсралтын "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаатай адилтгах албан тушаалын зэрэглэл"-ийн "ТӨ-VА"-ийн тусгай албан тушаалд "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга", "ТӨ-VIA"-ийн тусгай албан тушаалд "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн" гэж тус тус нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ