A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ, ТАРИФЫН БУС БУСАД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ БҮЛЭГ БАРААНЫ ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ


1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 05



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :


1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтыг 1 дүгээр хавсралт, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2.Энэхүү тогтоолоор баталсан улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны нэр төрлийг нарийвчлан гаргаж, Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн дагуу барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн кодод оруулан батлах эрхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т олгосугай.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ