Хэвлэх DOC Татаж авах
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 02



Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсантай холбогдуулан Засгийн газрын шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх, уг хуульд заасан журмыг 1998 оны I улиралд багтаан баталж гаргах арга хэмжээ авахыг Засгийн газар /М.ЭНХСАЙХАН/-т даалгасугай.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ