A

A

A

Бүлэг: 1979

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР БИЙ БОЛГОХ ТУХАЙ

1996 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 33

Улаанбаатар хот

Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээтэй нийтийг хамарч өрнөсөн 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн Есдүгээр сарын 10-ны өдрийг "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр" болгон улс даяар тэмдэглэж байхаар тогтоосугай ./ Энэ заалтыг Улсын Их Хурлын 2004 оны 59 дүгээр тогтооолоор хүчингүй болсонд тооцсон/.

2."Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-өөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохиох, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан, олон нийтийг өргөн хамруулах талаар идэвхтэй ажиллахыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний харьяа орон нутгийн салбар комиссуудад даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ