Хэвлэх DOC Татаж авах
ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМЫН ТӨВИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМЫН ТӨВИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 26



Хот байгуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. Ховд аймгийн Алтай сумын төвийг "Боомын ам"-нд нүүлгэн шилжүүлсүгэй


2. Ховд аймгийн Алтай сумын төвийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР