Хэвлэх DOC Татаж авах
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САНААЧЛАГЧИД НЬ БУЦААХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САНААЧЛАГЧИД НЬ БУЦААХ ТУХАЙ


2006 оны 07 сарын 04 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 67



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 17.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


УИХ-ын гишүүн Т.Ганди, Ч.Авдай, Д.Арвин, Д.Ганхуяг, Ж.Гүррагчаа, М.Зоригт, С.Оюун, Д.Тэрбишдагва, Б.Эрдэнэсүрэн нарын 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татвар төлөх хугацааг хойшлуулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд САПУ худалдааны төвд гарсан галын аюулын улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах асуудлыг одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн тул хуулийн төслийг санаачлагчид нь буцаасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ