A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1996 оны 5 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 87

Улаанбаатар хот

АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ТУХАЙ

1.Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын санал болгосноор хавсралтад дурдсан төрийн захиргааны албан хаагчдад тэргүүн түшмэлийн албан тушаалын холбогдох зэрэг дэв олгосугай.

2.Энэ зарлигийг 1996 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ