A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХУСТАЙН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР БОЛГОН ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 115

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Байгалийн бүс, бүслүүрийн хэв шинжийг төлөөлж чадах ховор амьтан, ургамлын байршил, түүх, соёлын дурсгал бүхий нутаг Хустайн байгалийн нөөц газрыг Хустайн байгалийн цогцолборт газар болгон өөрчилсүгэй.

2.Хустайн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг хавсралтын ёсоор баталсугай.

З."Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай" Монгол Улсын Их Хурлын 199З оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 8З дугаар тогтоолын 1 дэх хэсгийн З дахь заалтын "ой хээр, хээрийн бүсийн онцлогийг хадгалсан Туул голын сав дахь Хустайн нурууг Хустайн" гэсэн хэсгийг хассугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ