Хэвлэх DOC Татаж авах
ХОТ, ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ, ОГЦРУУЛАХ ТУХАЙ ЖУРМЫГ БАТЛАХ,ЗАРИМ ТОГТООЛЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХОТ, ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ, ОГЦРУУЛАХ ТУХАЙ ЖУРМЫГ БАТЛАХ,ЗАРИМ ТОГТООЛЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ


1994 оны 7 дугаар сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 59



Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :


1.Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Хот, тосгоны захирагчийн сонгуулийг 1994 оны 9 дүгээр сарын 1-ний дотор явуулахыг Засгийн газарт даалгасугай.


3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1994 оны 4 дүгээр тогтоолын 1-ийн 3 дахь заалт хүчингүй болсонд тооцсугай.


ДАРГА Н.БАГАБАНДИ