A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1994 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

АРХИВЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Архивын салбарт шинэчлэл хийх төрийн бодлого боловсруулах, архивын албыг бэхжүүлэх талаар дор дурдсан зүйлийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай:

1/ .архивын салбарт шинэчлэл хийхдээ энэ зарлигийн хавсралтад дурдсан үндсэн чиглэлийг баримтлах;

2/.архивын салбарт баримтлах төрийн бодлого, архивын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон Архивын тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их хуралд өргөн мэдүүлэх, архивын албаны тогтолцоог боловсронгуй болгож, бэхжүүлэх, төрийн тав архивуудын баримтыг сэргээн засварлах, хамгаалалтын хувийг бий болгох, мэдээллийн эрэл хайгуулын системийг боловсронгуй болгохын зэрэгцээ үндэсний мэдээллийн тогтолцоонд архивын мэдээллийн сүлжээг хамааруулж орчин үеийн техник хэрэгслээр хангахад шаардагдах зардлыг 1995 оноосэхлэн жил жилийн төсөвт тусган санхүүжүүлэх, архивын салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх тогтолцоог бий болгох, төрийн архивын байгууллагын ажилтнуудын нийгмийн баталгааг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД П.ЖАСРАЙ