Хэвлэх DOC Татаж авах
ХӨТӨЛБӨР, ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ  /

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР, ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ  /"Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр",  "Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл", "Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"/


1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 18



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :


1.Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 2 дугаар хавсралт, Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2.Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авч байхыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.


З.Хөтөлбөр, үндсэн чиглэл, төлөвлөгөөний биелэлтэд байнга хяналт тавьж, биелэлтийн явцыг жил бүр гарган Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулж байхыг Хууль зүйн байнгын хороо /Ч.Отгонбаяр/-нд даалгасугай.


                                                ДАРГА                                                                                                         Р.ГОНЧИГДОРЖ