Хэвлэх DOC Татаж авах
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 30



“Хөтөлбөрийн төсөл боловсруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 8 дугаар тогтоолыг үндэслэн ТОГТООХ нь :


1.Ой, мод боловсруулах салбарын үйлдвэрлэлийг сэргээх, тухайн чиглэлээр байгуулагдсан тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.


2.Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжийг ашиглан шийдвэрлэх буюу улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Засгийн газар / Р. Амаржаргал/- т даалгасугай.


3.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо / Б. Батбаяр/- нд даалгасугай.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ