Хэвлэх DOC Татаж авах
ХАЛХ ГОЛ, СҮМБЭР СУМДЫГ НЭГТГЭЖ ХАЛХ ГОЛ СУМ БАЙГУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХАЛХ ГОЛ, СҮМБЭР СУМДЫГ НЭГТГЭЖ ХАЛХ ГОЛ СУМ БАЙГУУЛАХ ТУХАЙ


1994 оны 7 дугаар сарын 8-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 62



Дорнод аймгийн Халх гол, сүмбэр сумдын иргэд, эдгээр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргаас ирүүлсэн болон Засгийн газрын саналыг харгалзанг Монгол Улсын Үндсэн хуулийн тавиндолдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :


1.Дорнод айямгийн Халх гол, Сүмбэр сумдыг нэгтгэж, шинээр Халх гол сум байгуулж төвийг нь Хамар даваа гэж нэрлэсүгэй.


2.Дорнод аймгийн Халх гол сумын хилийн цэсийг хавсралтын ёсоор баталсугай.


3.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:


1)шинээр байгуулагдсан Халх гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, Засаг даргыг томилох, түүний Тамгын газрыг эмхлэн байгуулах ажлыг 1994 оны 8 дугаар сард багтаан зохион байгуулах;


2)Тамсагбулагт байгуулагдсан барилга байгууламжийг байнгын ашиглалттай байлгаж, баригдаж байгаа барилгын ажлыг түргэтгэн дуусгах, өмч хөрөнгө эзэнгүйдэж үрэгдэх явдлаас урьдчилан сэргийлэх.


4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан дор дурдсан зарлиг, зарлигийн заалтыг хүчингүй болсонд тооцсугай:


1)"Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 129 дүгээр зарлигийн Чойбалсан аймагт гэсэн хэсгийн 13 дахь заалт;


2)"Хорооны Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааг сум болгох тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 273 дугаар зарлиг;


3)"Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 75 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтын Сүмбэр, Халх гол сумдад хамаарах 100, 101 дүгээр заалт.


ДАРГА Н.БАГАБАНДИ