A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 8 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 62

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 23.13-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2002 оны 10 дугаар сарын 15-ны дотор Улсын дээд шүүхийн шүүгчдийг сонгон шалгаруулж, шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /Ц.Шаравдорж/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР