Хэвлэх DOC Татаж авах
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1995 оны 10 дугаар сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 74



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль батлагдсантай холбогдуулан танхим бүртгэх, татан буулгахад дараахь журмыг мөрдлөг болгосугай:


1/Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг үндэсний танхим болгон өөрчлөн зохион байгуулах;


2/энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдаж бүртгэгдсэн бусад танхим нь өөрийн дүрэмдээ хуульд нийцүүлэн зохих нэмэлт, өөрчлөлт оруулж, 1996 оны 5 дугаар сарын 1-ний дотор улсын бүртгэлд бүртгүүлэх;


3/энэ тогтоолын 1 дэх хэсгийн 2-т заасан хугацааны дотор улсын бүртгэлд бүртгүүлээгүй танхимыг бүртгэх байгууллага татан буулгаж, улсын бүртгэлээс хасна.


2.Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд Засгийн газрын болон яам, тусгай газрын холбогдох шийдвэрийг нийцүүлэхийг Засгийн газарт даалгасугай.


ДАРГА Н.БАГАБАНДИ