


ХӨДӨЛМӨРИЙН ХАМТЫН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1993 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 78
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага дахь үйлдвэрчний эвлэлийг бүртгэх бэлтгэлийг 1994 оны 1 дүгээр сарын 1-ний дотор хангахыг Засгийн газарт даалгасугай.
2."Дүрэм батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дүгээр зарлигийг Монгол улсын Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
