Хэвлэх DOC Татаж авах
ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2001 оны 6 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 60



Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/–т даалгасугай:


1/энэ хууль, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон олон улсын гэрээг хэрэгжүүлэхэд шаардагдах дүрэм, журмыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран ажиллах;


2/Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааг боловсронгуй болгох болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар гарсан Засгийн газрын шийдвэрийг Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авах;


3/Цөмийн энергийн комиссыг ажлын байр, цацрагийн судалгаа, хяналтын ажилд ашиглах тээврийн хэрэгсэл, улсын хил дээр цацрагийн хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжөөр хангах.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ