- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- “Цагааннуур” чөлөөт бүс байгуулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2005 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 74
Улаанбаатар хот
"Цагааннуур" чөлөөт бүс байгуулах тухай
Чөлөөт бүсийн тухай хуулийн 5.1, "Цагааннуур" чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт "Цагааннуур" чөлөөт бүс байгуулсугай.
2."Цагааннуур" чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээг 708.4 га байхаар тогтоож, хилийн заагийг хавсралтаар баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
/Энэ тогтоолд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
Текст томруулах
A
A
A