- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2006 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 19
Төрийн ордон, Улаанбаатар хот
Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Монгол Улсын Yндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A