Хэвлэх DOC Татаж авах
ЦАЛИН ХАНГАМЖИЙН ТУХАЙ

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

ЦАЛИН ХАНГАМЖИЙН ТУХАЙ


1991 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 30



БНМАУ-ын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:


1.БНМАУ-ын Засгийн газрын тэргүүн шадар сайдын сарын цалинг 4200 төгрөг, шадар сайдын сарын цалинг 4000 төгрөг, Засгийн газрын бусад гишүүний /сайдын/ сарын цалинг 3500 төгрөгөөр тус тус тогтоосугай.


/Энэ хэсэгт Улсын Бага Хурлын 1992 оны 25 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/


2.БНМАУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад төрийн дээд, төв байгууллагын удирдах ажилтанд тэдний "орон сууц, гэрэл, түлш, ус"-ны үнэ хөлсөнд зарцуулж байсан мөнгөн хангамжийг 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоосугай.


3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан төрийн төв, орон нутгийн байгууллагуудын бусад удирдах албан тушаалтанд олгодог /холбооны хэрэгслийн зардлаас бусад/ мөнгөн хангамж, хөнгөлөлттэй холбоотой нэмэгдлийг 1991 оны 6 дугаар сарын 1-ний дотор зогсоох нэгдсэн арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.


БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ