A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 64

Төрийн ордон, Улаанбаатар хот

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай

Шүүхийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргилыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсугай.

3.Энэ тогтоолыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ