A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1994 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 42

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай:

1/дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, Сайд нарын Зөвлөлийн болон Засгийн газрын шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх, уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор гаргах дүрэм, зааврыг 1994 оны 3 улиралд багтаан баталж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;

2/шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтны ажиллах нөхцлийг сайжруулах, тэднийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх асуудлыг хамтран судалж 1994 оны 3 дугаар улиралд шийдвэрлэх;

3/энэ хуульд заасан баталгааг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгийг 1995 оноос эхлэн жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байх;

4/зохих зардлыг шүүхийн 1995 оны төвлөрсөн төсвийн төсөлд тусгах замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтныг дүрэмт хувцас, бие хамгаалах тусгай хэрэгслээр бүрэн хангах арга хэмжээг хэрэгжүүлэх.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ