A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

1995 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 57

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсад шүүх байгуулагдсаны 70 жилийн ойг 1996 оны 4 дүгээр сарын гурав дахь долоо хоногт тэмдэглэхээр тогтоосугай.

2.Шүүх байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахтай холбогдсон зардлыг шүүхийн 1996 оны төвлөрсөн төсвөт тусгахыг Монгол Улсын Засгийн газар, Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ