Хэвлэх DOC Татаж авах
ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 65



Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт "Алтанбулаг" эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд чиглэгдсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.


1/бүсийн хөгжлийн ерөнхий төсөл /мастер төлөвлөгөө/-ийг боловсруулан, тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийг сонгон тогтоох;


2/тэргүүн ээлжийн төслийг хэрэгжүүлэхэд улсаас дэмжлэг үзүүлж, хөрөнгийн шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх;


3/"Алтанбулаг" эдийн засаг, худалдааны чөлөөт бүсийн ашиглалтын өмнөх захиргаанд хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;


4/гадаад орны чөлөөт бүсийн туршлага судлуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тодорхой арга хэмжээ авах;


5/"Алтанбулаг" эдийн засаг, худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалтын асуудлыг боловсруулж, 1996 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.


2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогын байнгын хороо /Д.Ганболд/-нд даалгасугай.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ