Хэвлэх DOC Татаж авах
Элчин сайдын яаманд газар ашиглуулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Элчин сайдын яаманд газар ашиглуулах тухай


2003 оны 12 дугаар сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 55



Газрын тухай хуулийн 17.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Элчин сайдын өргөө барихад нь зориулж Монгол Улс дахь Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд 99 жил хүртэл хугацаагаар гэрээний үндсэн дээр газар нэмж ашиглуулахаар тогтсугай.


2.Туркийн талтай газар ашиглуулахаар гэрээ байгуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН


ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР