


ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 12 сарын 01-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 80
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Эрчим хүчний тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг
Засгийн газарт даалгасугай:
1/Засгийн газар, яам, тусгай газрын шийдвэрийг Эрчим хүчний тухай хуульд нийцүүлэх;
2/Эрчим хүчний тухай хуульд заасан дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;
3/Эрчим хүчний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг дагаж мөрдөхтэй холбогдуулан эрчим хүчний салбарын бүтцийн болон эрчим хүчний үйлдвэр, цахилгаан, дулааны станцуудын технологийн өөрчлөлт хийх арга хэмжээг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэх;
4/Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг дагаж мөрдөхтэй холбогдуулан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар болон бэлтгэл бусад арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх.
