A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН, ЭМИЙН, АРИУН ЦЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫГ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН, ЭМИЙН, АРИУН ЦЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫГ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 53

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн, Эмийн, Ариун цэврийн тухай хуулиудыг баталсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай:

1/нийт иргэн, ялангуяа эрүүл мэндийн салбарт ажиллагч, суралцагчдад Эрүүл мэндийн, Эмийн, Ариун цэврийн тухай хуулийг сурталчлах ажлыг тусгайлан төлөвлөж зохион байгуулах;

2/Засгийн газраас баталсан холбогдох тогтоол, шийдвэрийг уг хуулиудад нийцүүлэн мөрдүүлэх;

3/Эрүүл мэндийн, Эмийн, Ариун цэврийн тухай хуульд заасан дүрэм, журам, норматив, бусад баримт бичгийг 1998 оны 7 дугаар сарын 1-ний дотор багтаан баталж мөрдүүлэх;

4/эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны технологи, стандарт, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгож, үр нөлөөг нь дээшлүүлэх;

5/хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагуудыг энэ хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээг 1998 оны Ш улирлаас эхлэн 1999 оны 1 улиралд багтаан зохион байгуулах;

6/анагаах ухааны болон сувилахуйн боловсрол эзэмшүүлэх зөвшөөрөл бүхий сургууль төгсөж, 2 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтнийг шалгаруулалтад хамруулж эмчлэх, сувилах, эм барих нарийн мэргэшлийн зөвшөөрөл олгох ажлыг 1998 оны Ш улирлаас эхлэн зохион байгуулах ба тэдгээрийн мэдлэг,мэргэшлийг дээшлүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх;

7/анагаах ухааны болон сувилахуйн боловсрол эзэмшүүлэх зөвшөөрөл бүхий сургууль төгсөөгүй, уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг шалгаруулалтад оруулж, эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох ажлыг 1998 оны Ш улирлаас эхлэн зохион байгуулах;

8/Эрүүл мэндийн тухай хуульд хуулиар зохицуулахаар заасан асуудлаар холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хурлын 1998 оны намрын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо /Х.Хулан/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ