Хэвлэх DOC Татаж авах
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

/Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/

 

 

 

                    

 

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН

ТОГТООЛ

 

2008 оны 05 сарын 22 өдөр                               Дугаар 46                       Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан

ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн

хэмжээг шинэчлэн тогтоох тухай

 

Төрийн албаны тухай хуулийн 28.2.1, 28.7 дахь хэсгийг  тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 30 хувиар тогтоож, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

 

            2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл тогтоох  тухай” Улсын Их Хурлын 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ЛҮНДЭЭЖАНЦАН