Хэвлэх DOC Татаж авах
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ11 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ11 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ


2006 оны 12 сарын 21 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 94



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4.1.4 дэх заалт, 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг, мөн 6.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “3/хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ