A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 83

Төрийн ордон. Улаанбаатар хот

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2005 ОНЫ 2/09 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.5-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай" Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын хавсралтын "Шилжүүлэх ногдол хувь, хувьцаа" гэсэн "Б" хэсгийн 16-д "Далай буян", 17-д "Их Өртөө" компанийн нийт хувьцааны тус тус 30 хувийн ногдол хувь, хувьцааг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхээр тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2/09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ