Хэвлэх DOC Татаж авах
Үндсэн хуулийн цэцийн 1998 оны О2 тоот дүгнэлтийн тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Үндсэн хуулийн цэцийн 1998 оны О2 тоот дүгнэлтийн тухай


1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


 Дугаар 38 



"Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн иргэн Л.Баасанхүү, Д.Цогт-Очир, Д.Дэмбэрэл нарын гомдлын дагуу гаргасан Үндсэн хуулийн цэцийн 1998 оны О2 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот дүгнэлтийн:


“1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй:


1/ 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: “5.Өндөр насны тэтгэвэр авагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол түүний тогтоолгосон тэтгэврийг дор дурьдсан хувиар олгож тооцно.


1.Тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс бага бол 1ОО хувиар;


2.Тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс их бол 6О хувиар;


3.Тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг З дахин нэмэгдүүлснээс их бол 4О хувиар.”; гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг... ажил, албан тушаалаар


нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг, Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсгийн “Иргэд... өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй гэсэн заалтыг тус тус зөрчжээ” гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны О2 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ