A

A

A

Бүлэг: 1979

Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 03 дугаар дүгнэлтийн тухай

2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 72

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр" гэснээс бусад заалт, 58 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2,3 дах хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин долдугаар зүйлийн 2 дах хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

2 . Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр" гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "… өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална", мөн хуулийн 83 дугаар зүйл, 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн компанийн энгийн хувьцааны нэг хүртэл хувийг эзэмшиж байгаа иргэдийн шүүхэд хандах эрхийг хязгаарласан хэм хэмжээ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнөтэгш эрхтэй байна", "Хүнийг … хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтыг, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийн холбогдох заалтуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

/Энэ заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР