- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр зарлигаар хүчингүй болсон
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР
1991 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Дугаар 01 Улаанбаатар хо
ДИПЛОМАТ АЖИЛТНЫ ТАНГАРАГ БАТЛАХ ТУХАЙ
|
БНМАУ-ын Дипломат ажилтны тангаргийг дор дурдсанаар баталсугай. |
|
БНМАУ-ын ДИПЛОМАТ АЖИЛТНЫ ТАНГАРАГ |
|
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэн би, |
|
Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийг ямагт дээдэлж, |
|
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлст үнэнч шударгаар хичээн зүтгэж, дипломат ажилтны нэр төрийг эрхэмлэн, улсын нууцыг чандлан хадгалж явахаа төрийнхөө сүлдэнд сүсэглэн тангараглая. |
|
Миний бие өргөсөн тангаргаасаа няцвал төрийн хуулийн өмнө бүхий л хариуцлагыг хүлээх болно. |
|
БНМАУ-ын Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ |