Хэвлэх DOC Татаж авах
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай


2011 оны 05 сарын 05 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 17



Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Наваанпэрэнлэйн Жанцан, Даваасүрэнгийн Наранчимэг нарыг, Монгол Улсын дээд шүүхийн санал болгосноор Жүгнээгийн Амарсанааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томилсугай.


2.Энэ тогтоолыг 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ