Хэвлэх DOC Татаж авах
Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай


2010 оны 04 сарын 22 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 19



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийн “Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “60-аас дээш настай,…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг… нас, …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх…” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрсүгэй.


2.Энэ тогтоолыг 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ