A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ДЭЭД ОФИЦЕРИЙН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Ерөнхийлөгчийн 2009 оны 158-р зарлигаар хүчингүй болсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

ДЭЭД ОФИЦЕРИЙН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Ерөнхийлөгчийн 2009 оны 158-р зарлигаар хүчингүй болсон/

2006 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 267

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

1.Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг хавсралтын ёсоор шинэчлэн тогтоосугай.

2. Цэргийн цолны зэрэглэл нь " бригадын генерал" байхаар тогтоогдсон, дээд офицерын албан тушаал эрхэлж байгаа цэргийн жинхэнэ албан хаагчид энэ зарлиг гарахаас өмнө хүртээсэн "хошууч генерал" цолыг хэвээр хэрэглүүлсүгэй.

3. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 75 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ зарлигийг гарсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н. ЭНХБАЯР