Хэвлэх DOC Татаж авах
АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙЭнэ хуулийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл хориглосугай.

/Энэ зүйлд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                           Д.ДЭМБЭРЭЛ