Хэвлэх DOC Татаж авах
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ


2007 оны 04 сарын 20 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 31



Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Дүгэржавын Мөнхгэрэлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.


2.Энэ тогтоолыг 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ