Хэвлэх DOC Татаж авах
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2001 ОНЫ 01 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2001 ОНЫ 01 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ


2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр .


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 64



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Yндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Их Хурлын 1993 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 27 дугаар тогтоол, Монгол Улсын Yндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Их Хурлын 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоол нь Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйл, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн байна гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2001 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ