A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 3

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/энэ хуульд заасан дүрэм, журмыг энэ оны 1 дүгээр улиралд багтаан батлах;

2/Тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ оны 2 дугаар сард багтаан өргөн мэдүүлэх;

3/Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагыг байгуулж, бүртгэл явуулах бэлтгэл ажлыг хангуулах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /С.Батчулуун/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ