Хэвлэх DOC Татаж авах
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 01 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 01 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ


2000 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 35



Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Засгийн газар Монгол Улсын хууль зүйн сайдын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллагын бүтцийг баталж, даргыг томилж, чөлөөлнө" гэсэн заалт Үндсэн хуулийн дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ" гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.


ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ