A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун у
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 05

Төрийн ордон, Улаанбаатар хот

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийн тухай

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих төсөл"-ийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2010-2011 онд барьж гүйцэтгэхийг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

2.Энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг уг төсөл хэрэгжиж дууссан жилийн дараахь жилд 50 хувиар, 2 дахь жилд 45 хувиар, 3 дахь жилд 5 хувиар тус тус тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулж байхыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ