A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 80

Төрийн ордон, Улаанбаатар хот

"Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай" тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт заасан "Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг" гэснийг "Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 191.6 дахь хэсгийг" гэж, мөн тогтоолын 1 дэх заалтын "Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 4.4-т" гэснийг "Нийгмийн халамжийн тухай хуулийн 191.5-д" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ