A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 62

Төрийн ордон, Улаанбаатар хот

"Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалтын "нэгдүгээр зэргийн" гэснийг хассугай.

2.Энэ тогтоолыг 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ