A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО” БАТЛАХ ТУХАЙ/Энэ тогтоолыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

"МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО" БАТЛАХ ТУХАЙ

2008 оны 01 сарын 31 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 12

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ыг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:

1/"Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-д заасан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх;

2/"Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын хүрээний Үндэсний хөтөлбөрүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулж, улмаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

3."Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-д тусгагдсан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын баримт бичиг, зорилтот хөтөлбөр, төслүүдийг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг тухай тухайн Засгийн газарт зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН