- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дугаартай зарлигаар хүчингүй болгосон.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
1996 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дугаар 26 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
/Прокурорын дүрэмт хувцасны загвар, Прокурорын зэрэг дэвийн ялгах тэмдгийн загвар,
Прокурорын дүрэмт хувцсыг хэрэглэх журам/
1.Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Прокурорын дүрэмт хувцасны загварыг 1 дүгээр хавсралт, Прокурорын зэрэг дэвийн ялгах тэмдгийн загварыг 2 дугаар хавсралт, Прокурорын дүрэмт хувцсыг хэрэглэх журмыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Прокурорын дулааны улиралд өмсөх дүрэмт хувцсыг 1996 оноос, хүйтний улиралд өмсөх дүрэмт хувцсыг 1997 оноос эхлэн хэрэглэхээр тус тус тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ