A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2004 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 45

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар батлагдсан "Цэргийн цол олгох журам"-д дараахь нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

1.Журмын 4 дэх хэсэгт "21. Дээд офицерыг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх, цэргийн жинхэнэ албанд эргүүлэн авах, дээд офицерын цолны зэрэглэлгүй албан тушаалд томилон цэргийн цол бууруулах, дээд офицерын цэргийн цолыг хасах буюу сэргээн олгох бол энэ тухай саналаа дээд офицерын цол олгох саналыг өргөн мэдүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ." "2ii. Энэхүү журмын "Дөрөв" дэх хэсгийн 21–т заасны дагуу саналаа өргөн мэдүүлэлгүйгээр дээд офицерыг иргэний байгууллага эсхүл дээд офицерын цолны зэрэглэлгүй албан тушаалд томилсон байвал түүнийг уг албан тушаалд томилогдсон өдрөөс цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх эсхүл цэргийн цолыг нь бууруулах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргана." гэсэн заалт тус тус нэмэх.

2.Журмын хоёр дахь хэсгийн 2 дахь заалтыг "2. Зэвсэгт хүчний ахлагчийн "дэд ахлагч, сургагч ахлагч, тэргүүн ахлагч", дунд офицерын болон "хурандаа"-гаас бусад ахлах офицерын цолыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хил Хамгаалах Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн дарга нар тус тус олгоно."; мөн хэсгийн 4 дэх заалтыг "4. Ахлагчийн "ахлагч, ахлах ахлагч", түрүүч, байлдагчийн цолыг цэргийн нэгтгэл, анги, байгууллагын захирагч, дарга нар олгоно."; дөрөв дэх хэсгийн 2 дахь заалтыг "2. Монгол Улсын Ерөнхийлөгч дээд офицерын цол бүхий албан тушаалтныг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх, цэргийн жинхэнэ албанд эргүүлэн авах, тэдний цолыг бууруулах, хасах буюу сэргээн олгох шийдвэр гаргана." гэж тус тус өөрчлөн найруулах.

3.Журмын хоёр дахь хэсгийн 5 дахь заалтын "Зэвсэгт хүчин, бусад цэргийн" гэснийг хасах.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н. БАГАБАНДИ