A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2002 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 127

Улаанбаатар хот

ЗАРИМ ЗАРЛИГИЙН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Зэвсэгт хүчний тухай хууль батлагдсантай холбогдуулан Зарлиг болгох нь:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигийн 4, 153 дугаар зарлигийн 2, 216 дугаар зарлигийн 2, 2001 оны 92 дугаар зарлигийн 1, 128 дугаар зарлигийн 2 дахь заалт, дээрх зарлигуудаар батлагдсан "Цэргийн цол олгох журам", "Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам", "Цэргийн нийтлэг дүрмүүд", "Монгол Улсын Зэвсэгт хүчнийг ашиглах номлол", 1998 оны 29 дүгээр зарлигаар батлагдсан "дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл"-д Зэвсэгт хүчний Ерөнхий штаб гэснийг Зэвсэгт хүчний Жанжин штаб болгон өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАНБАНДИ