A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 219

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийг нэг мөр тогтоох явдал шаардлагатай байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газарт дор дурдсан зүйлийг чиглэл болгосугай:

1/"Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн тухай" Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1985 оны 137 дугаар зарлигийг шинэчлэн хууль болгон боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/хууль гартал Монголд ардчилсан хөдөлгөөн үүссэний ойн өдрийг товлон тогтоох арга хэмжээ авах.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ